“Анхны хайр” Баярсайхан

\ өгүүллэг \

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад Батдэлгэр шилжиж ирэв.Ангийн багш нь үсээ хоёр салаа моодойтол шүлжсэн гялгар тухтай охиныг дагуулан орж ирээд хотоос шилжиж ирсэн гэдгийг дуулгаж байхад нь Батхүү” миний хажууд суулгаасай” гэж бодож суув.Улаан баатар хотын цэвэрхэн хөөрхөн охинтой суухыг бүх хөвгүүд хүснэ.Гэтэл ангийн багш хайнгадуухан харцаар ширээ сандалаа гүйлгэж харсанаа “Батхүүгийн хажууд суу” гэхэд нь Батхүү гэв гэнэт айхтар ичиж хамаг бие нь халуу шатаад  явчихав.Ингэж л анх Батхүү,Батдэлгэр хоёр бие биенээ харж.Батхүү ичимхий гэхэд дэндүү ичимхий хүү.Батдэлгэрлүү хэр барагтай бол харахгүй .Тэгсэн хирнээ Батдэлгэр тэрнээс юу ч юм хамаагүй,юуг ч асуусан ихэд баярлан хүлээж авна.Ангийнхаа  бусад охидоос огт ичээд сүйд болдоггүй хэрнээ Батдэлгэрээс л  ичнэ гэж туйлгүй юм болно.Гэртээ өөрийгөө тольдож,дэлдэн чихнээсээ ичнэ.Дэлдэн чихтэйгээ Батдэлгэрт харуулахгүй гэж байнга өрөөлдөж харна.Бусад үед түүний барааг харагдмагц зугтаачихна.Ядаж байхад тэр үеийн хүүхдүүд лав л тавдугаар анги хүртлээ халимаг тавина гэж бараг байдаггүй үе дээ.Толгойтой үс нь овоо нэг ургаад дэлдэн чих нь арай гайгүй ч юм шиг харагдаад эхлэхийн алдад ээж нь дагуулан яваад л толгойтой үсийг нь түнжийтэл хусуулчихна.Тэгмэгц л нөгөө муу дэлдэн чих нь нэмээд ургасан аятай дэрийгээд өгнө дөө.Дахиад л үсээ ургатал чихээ нууж явах гэж сүйд болдог байв.Уул нь Батхүүгийн чих дэлдэн нь дэлдэн л дээ гэхдээ хүн ичээд л,амьтан хүн шоолж татаж унаад байхаар тийм айхтар том биш.Яагаад ч юм өөрт нь тэгж санагддаг өөрөө л ичээд явдаг хэрэг.Дөнгөж 3-р ангид орсон жаахан хүү гэхэд заримдаа насанд хүрсэн хүнээс ч том юм бодно.Эрт зөнөсөн ч гэж болхоор уул нь ичимхий зангүй,бүрэг бишсэн бол одоогын хэлээр ёстой л “од” болхоор сэргэлэн авъастай хүү дээ.Батдэлгэр харин Батхүүг анзаарахгүй.Өөрийнх нь яриа,хэлсэн үг бүр Батхүүд ямар их нөлөө үзүүлдэгийг тэр хирээрээ гомдол,баяр хөөрийг авчирдаг гэдгийг мэдэхгүй.Зарим үед догдлон тэгсэнээ гуних зэрэг яалт ч үгүй л бие нь жаахан,нас нь балчир боловчиг хайрлаж дуралсан амьтаны ааш аягийг мэдэрч сууна.Аймгийн соёлын ордон хүүхдийн дуу бүжигийн чуулга байгуулах юм болж  тэнд багачуулийн жалгаж сүүлдээ сургууль бүрээр явж хүүхдүүдийн авъяасыг үзэв.Мань Батхүү багшийн шахаанд орж дууллаа.Юу болоод байгааг ч бүү мэд чих нь шуугиад хамаг бие нь халуу шатсан амьтад багшийнх нь:                                                                                                         -Дуулаач юундаа маяглаад байгаа юм бэ,гэх зандрангүй дуу л бүүр түүр сонсогдож дуулахчаа аядав.Дуулах ч гэж дээ ямар дууг яаж дуулснаа ч мэдсэнгүй нэг л мэдэхэд ангийнхан дундаа зогсож байв.Түүний араас нилээд хэдэн хүүхэд дуулах нь дуулаж нэг нь гимнастик ч хийж байх шиг тэгж тэгж   нэг юм уул ажил дуусаж.Эргэлдсэн алаг нүдтэй  буржгар  үстэй их том   толгойтой  цагаан хүн гарч ирээд                                                                    -За хүүхдүүдээ чимээгүй.Их олон авъяастай мундаг хүүхдүүд танай сургуульд байнаа.Гэхдээ бид цөөхөн  хүүхэд авна.Нэр дуудсан хүүхдүүд миний  хажууд ирээрэй гээд нэрс дуудахад Батхүүгийн нэр орчихов.Бас л чих нь үуугиад бүү мэд  араас нь хэн нэг нь түлхэж мань эр гараад л   явав.Тэгсэн Батдэлгэр гэх нэрийг сонсоод жигтэйхэн баярлав.Ердөөл найман хүүхдийн нэр гарч бүгд ширээн дээр тавьтийн зоосон мөнгөөр тогшиход нь дагаж тогшиж үзүүлснээр зургаан хүүхэд тэнцэж аймгийн соёлын ордны хүүхдийн чуулгад явах шинэ ажилтай болов.Сургуулийн захирал пионерийн удирдагч нар нь сайхь зургаан хүүхдэд баяр хүргэснээр ажил өндөрлсөн бололтой тарлаа.Батхүү дуулаад Батдэлгэр бүжиглэдэг болов.Харин тэр чуулгад явж хичээлснээр Батхүүгийн ичэмхий  зан арай гайгүй болж Батдэлгэртэй улам дотносох болжээ.Шинэ жилийн баяраар хоёрхон хүүхэд Улаанбаатар хотоос Монголын пионерийн байгууллгын даргын гарийн үсэгтэй бачрын бичэг ирсэн нь Батхүү Батдэлгэр хоёрт ирж сургуулиар нэг юм болов.Харин Батхүү бөмбөг зурах өвчин гэнэт хөдлөв.Үргэлж бөмбөг зурна.Хаа ч явна газар дээр ч ханан дээр ч багшийн эзгүйд  самбар дээр  гээд л зурахгүй газар үгүй .Учир нь тэрээр “Будаг амьлав”гэдэг өгүүллэг уншжээ.Тэр өгүүллэг дээр нэг зүйлийг мянган удаа зурвал уул зураг амилдаг тухай бичсэн байж.Тэгээд түүнд итгэсэн балчир хөвгүүн бөмбөгтэй болохыг туйлгүй хүсэж бас зураг нь амилахыг харах гэж үргэлж зурдаг болжээ.Хавар нь пионерийн зусланд амрах эрхийн бичиг тэдний ангид ганцхан ширхэг ирэхэд багш нь зургийн уралдаан зарлаад түрүүлсэн хүүхдийг пионерийн зуслангийн эрхээр шагнахаар болоход Батхүү мөн нь бөмбөгөө мэрийн мэрийн зурлаа.Тэр уралдаанд түрүүлж зусланд амрах эрхээр шагнуулав.Эрхийн бичигээ харин Батдэлгэрт бэлэглэж                 -Би хоёрдугаар ангидаа зусланд амарсан.Чи манай аймгийн пионерийн зусланд амар.Ёстой гоё газардаа гэхэд Батдэлгэр бөөн баяр болов.Түүний ингэж баярлахыг харах нь хүүд бүүр ч их баяртай байлаа.Зунжин Батдэлгэрийг бодож,санаж зүүдэлсээр арай хийн 9 сарын 1 болж ичсэн бишүүрхсэн амьтан сургуульдаа очив.Дахиад л Батхүүгийн өөрөө өөртөө,зөвхөн дотроо гомдож, баярлаж хөөрдөг “жаргалтай зовдог” өдрүүд эхэллээ.Гэтэл гэв гэнэт  Батхүүгийнх Улаанбаатар хотруу нүүх болов.Хамгийн сүүлд Батдэлгэр                                                                                                                                                  -Батхүү май...Аваарай би чамд өгч байгаа юмаа гэж цангисан хоолойгоор хэлээд хашааны цаанаас давуулан шидсэн бөмбөгийг тэврээд балчир биеэндээ ахадсан санаашралыг тээж ачааны машины тэвшин дээр ахийнхаа нөмөрт сууж төрсөн нутгаасаа гарлаа.Түүнд үргэлж цаг ямагт Батдэлгэр л харагдана.Хотод ирсэн цагаасаа л Батхүү маш их ганцаардаж эхлэв.Дандаа танихгүй хүүхдүүд дотор орсон хөдөөний хүү дээр нь  бүрэг тул их л хэцүү байв.Аав ээж ах эгч нарийнхаа өгсөн мөнгийг орны хөлд эвсэн молоконы лаазанд цуглуулж хадгална.Тэр мөнгөөр Батхүү зөвхөн марк л худалдаж авна.Долоо хоногт дор хаяж нэг зарим  үед гурав дөрвөн захиаг Батдэлгэрт бичнэ.Харин ганц ч хариу ирэхгүй тул дахин дахин бичнэ.Дөнгөж дөрөвдүгээр ангийн хүү хайрийн тухай бичнэ.Их гоё бичгийн хэвтэй  болох гэж хэд дахин захидал бичээд л зарим нэгийг нь урж хаяна.Аавыгаа ээжийгээ ах эгч дүү нараа олоод үзчих вий   хэмээн үхтлээ айна бас ичнэ.Хаягаа бичэхдээ “4-ийн Г” анги гэдэгийг гоё харагдуулах гэж “Г” үсэгээ Г гэж үзүүрт нь илүү чимэг нэмдэг байв.Хичнээн захидал бичсэнийг бүү мэд Ямарчиг л байсан хүний урманд ядаж “захидал бичихээ болиоч”гэсэн ч зурвас хариу ирсэнгүй.Энэ явдлаас хойш даруй хорин жил өнгөрлөө. Хэдий урт хугацаа өнгөрч Батхүү эхнэр хүүхэдтэй гуч эргэм насны эр болсон ч хааяа нэг Батдэлгэр бодогдоно.Бөмбөгөө хашаа давуулан шидчихээд инээмсэглэн зогссноо хоёр салаа гэзэгээ савчин гүйж одсон духанд нь нарны гэрэл ойсон цэвэрхэн шар охины төрхийг тэр хэзээ ч мартсангүй.Батхүү урлагийн хүн болж нутгийн нэгэн том компанийн захиралтай уулзан ажил ярихаар очив.Жигтэйхэн тансаг тавилгатай саруулхан өрөөнд орвол өндөр гуалиг хүүхэн үүдэн нь суух ажээ.Хүүхэн түүийг харснаа
-Та ямар хэргээр явна гэв.                                                                                                                       -Аан,би Баяраа захиралтай уулзах гэсэн юм ,байгаа болов уу гэхэд,                                                            -Байгаа, байгаа.Одоохондоо хүнтэй байна.Та наанаа суугаад хүлээж байх уу гэв.Батхүү эргэн тойрныг ажиглан нилээд суув.Сүүлдээ дуугүй байж чадсангүй нарийн бичиг хүүхэнд хандаж                                                                                                                                                                     -Танай компанид Архангайн улсууд хэр их байдаг вэ гэхэд харийн бичиг хүүхэн инээд алдаж                                                                                                                                                      -Бараг ихэнх нь Архангайханш дээ гэв.                                                                                                              -Ер нь энэ захиралууд ихэвчлэн нутгийн хүнээ ажилд авах юмаа.                                                       -Мэдэхгүй ээ бусад компаниуд яадагийн ёстой бүү мэд.Манай захирал лав л Архангайхныг цуглуулах юм байна гээд мөн л инээв.                                                                                                    -За за.Чи бас Архангайх уу гэхэд                                                                                                            -Тийм гэв.                                                                                                                                                             -Аан,би бас Архангайх гээд инээв.Батхүү мөн л хэсэг хийх юмаа олж ядан нөгөөх хүүхнийг харж сууснаа                                                                                                                                            -Чи аймагт аль сургуульд байсан бэ? гэхэд                                                                                             -Хоёрдугаар арван жил                                                                                                                                  -Аан,би бас  хоёрдугаар  арван жилд байсан гэхдээ багадаа хотруу шилжсэн юмаа гэв.Гэтэл захиралын өрөөнөөс  хоёр хүн гарч явахад нарийн бичиг бүсгүй эелдэгээр салах ёс хийгээд Батхүүд хандаж,                                                                                                                      -Таныг хэн ирлээ гэж танилцуулах вэ гэв.                                                                                                       -Батхүү гэхэд хүүхэн захиралын өрөөнд ороод төд удалгүй эргэн гарч ирсэнээ,                                             -Та ор ор гэв.Батхүү ч орлоо.Тагжгар жижиг биетэй,жигтэйхэн тарган хирнээ огцом огцом хурдан хөдлөсөн захирал түүнтэй гар барьснаа,ойр зуурын хэдэн зүйл асуугаад эцэст нь              -Би чамтай уулзах нөхөрийг дуудчихлаа.Ер нь бол чамд тусалъя гэдэг дээр ярьсан тохирсон гэхэд Батхүү,                                                                                                                                       -Тэгвэл би хүлээж байхуу гэв.Захирал,                                                                                                    -Тэг тэг .Уучлаарай жаахан ажилтай байгаад байна. Нөгөө хэнийг ирэхээр гурвуулаа эргээд тухтай ярья гээд туслахаа дуудан ажил яриад эхлэхэд нь Батхүү гарч мөн л нөгөө сандалаа бараадав.Туслах бүсгүй хоёр гурав орж гарснаа  ажил нь дуусав бололтой нэг их санаа алдснаа Батхүү рүү харж суув. Тэгснээ гэв гэнэт                                                                            -Та сургуулийнхаа багш нарын нэрийг санадаг уу гэхэд нь Батхүү,                                                          -Саналгүй яахав,бага ангийн багшийг маань Лхам гэдэг байлаа.Дөрөвдүгээр ангиас Төмөр гэж багш авсан.Мартснаас чи нутагаас хэзээ гарсан гэхэд бүсгүй,                                                              -Хотод орж ирээд таван жил болж байнаа гэснээ инээд алдан,                                                                                                                         -Чи намайг танихгүй байна уу? гэв.Батхүү түүнийг гайхан харж,                                                                     -Үгүй ёстой баримжаа алга гээд ихэд гайхав.                                                                                          -Чи Доржын Батхүү мөн биздээ.                                                                                                                  -Мөн чи хэн бэ? гээд бүр гайххад бүсгүй хэсэг инээж байснаа                                                                                    -Би Батдэлгэр байна гэх нь тэр.Батхүү мэлэрч орхив.Юу асуухаа ,юу гэж хэлэхээ мэдсэнгүй.                                                                                                                                                    -Би тийм өөр болсон байна уу гэхэд нь жаахан ухаан орж.
-Чи Батдэлгэр гэж үү гээд тэнэг хүн шиг юм асууж суув.Үнэндээ бодоод бодоод ч юу гэхээ мэдэхгүй л байв.Түүний бага насандаа харж байсан мөн “за нэг ийм хүүхэн байх боловуу”  гэж төсөөлөөд ч орж ирэхээргүй таг өөр хүн харагдаж байв.Царай муутай юм ч гэж харсангүй .Яасан ч хөөрхөн хүүхэн болоо вэ гэж бас бодогдсонгүй .Зүгээр л огт танихгүй эмэгтэй “Би Батдэлгэр байна” гэсэн мэт хачин санагдав.Жаахан тайвширсны дараа л тэр хоёр ярилцлаа.Ихэнхыг нь мартсан ч санаж байгаа ангийнхаа хэдэн хүүхэдийг асууж , хэн хэн ямар сургууль соёл төгссөн , хэн нь нөхөрт гарч хэн авгай хүүхэдтэй болов гэх мэт ойр зуурын зүйлийг ярьсаар байтал Батхүү ч овоо тавирч.                                                                                           -Батдэлгэрээ чи яагаад надад ганц ч хариу бичдэггүй байсан юм бэ,хэмээн гунигтайхан асуув.Тэгсэн Батдэлгэр                                                                                                                            -Юу би чамд захидал ирэх тоолонд хариу бичдэг байсан гэх нь тэр.Тэгснээ яриагаа үргэжлүүлэн                                                                                                                                             -Эхэндээ их ичдэг байснаа яваандаа чамаас хариу нэхсэн захидал ирээд байхад нь их гайхдаг байлаа. Бичээд байхад хариу нэхээд л .Харин ангийнхан мэдээд аравдугаар анги төгстөл чамтай холбож шоолсон. Чамаас яваандаа захидал ирэхээ больсон шүү гэв.Батхүү ч бүр их гайхаж бас дотороо “хариу бичдэг байж” хэмээн бодон баярлав.                     -Сонин л юмдаа надад чамаас ганц ч хариу захидал ирээгүй гэхэд Батдэлгэрийн нүд том болж ,                                                                                                                                                           -Би чиний хаягыг одоо ч санаж байна.Улаанбаатар хот.Найрамдлын район.Хо-Ши-Миний нэрэмжит 14-р сургууль 4-ын “П” анги Д.Батхүү гэхэд нь Батхүү                                                           -“П” биш “Г” шүү дээ гэхэд Батдэлгэр                                                                                                                 -Чи тэгвэл хаягаа буруу бичдэг байж”П” гэсэн байдаг байсан гэхтэй зэрэгцэн ,Батхүү “Г” гэж бичихдээ чимэг нэмэн  үзүүрт нь үл ялиг зураас нэмэн “Г” үсэгээ П гэж харагдахаар бичдэг байснаа сая л санав.                                                                                                                                -Батдэлгэрээ би чамайг хэзээ ч мартаж байгаагүй .Одоо ч хэвээрээ гээд уртаар амьсгаа авч                                                                                                                                                                -Би чамд хайртай гэхэд ,Батдэлгэр эмэгтэй хүнээс гарамгүй зоримог зангаар                        -Би ч чамайг мартаж байгаагүй .Үргэлж бодож байсан гэв. Анхны хайр арваадхан настай хүүхдүүдэд ч ирдэг ажээ.Тэр хүссэн цагтаа хэзээч ирж болдог авай.
                                                                                                                       Төгсөв.

Аав

\ өгүүллэг \

Гиофизик, гидрогеологи за тэгээд тэр нь энэ нь гэлтгүй геологи, хайгуулын,уул уурхайн ажил хүнддээ хүнд.Тэнд жинхэнэ ажлын мангасууд зүтгэнэ. Пир пар гээд л хүнд бакалаа чирсэн, үс сахал нь ургасан, бензин тос ханхлуулсан хэлхгэр халхгар эрчүүд. Олон сар жилээр хамтдаа хөдөө гадаагуур өлсөхдөө өлсөж, даарахдаа даарч үмх мах, аяга цайгаа хуваан идэж уусаар их амь нэгтэй, бие биенээ гэсэн сэтгэл их, нэгнийхээ араас санаа зовомтгой болчихдог юм геологчид. Бахрахмаар шүү... шургаж унамаар их ажилтай эг маггүй эгээл шоргоолж шиг ажиллаж байхдаа ч инээж хөхөрсөн элдэв мааз юм ярьж хэн нэгнээ егөөдөн явуулаж үе үе эрээгүй гэмээр гэхдээ цагаан яриа нь тасарна гэж байхгүй. Дээхнэ үед геологи хайгуулынхан хангамж энэ тэр муутай ер нь л зутруухан явцгаадаг байсан юм гэнэ лээ. Хэдэн онд гэдгийг нь хэлж мэдэхгүй жар далаад оны үед шиг байгаа юм. Геологи уул уурхайн яамны сайд хөдөөгүүр ажилаар явж байгаад айлд бууж дээ. Хөдөөгийн айл яахав тавагтай ээзгий дээр хэдэн хурууд тавьж  тэгсэн тэр айлын жаал хэд хэдэн удаа мань даргын урдуур нэг хойгуур нэг зөрөхдөө л тавагтайгаас ээзгий ч юмуу хурууд шүүрээд байж,тэрийг харсан айлын эзэгтэй учиргүй уурлаж                                          –       Ээ тээгэлмэр боль гэм чи ,тэмээний үдээр шиг хөх царайтай гийлоогынхон шиг таваг хуурайлаад байх юм гар гээд жаалаа хөөсөн гэдэг . Үүнийг сонссон манай сайд чихээ хүртэл улайж ичсэн гэж туйлгүй юм болоод үтэр түргэн тэр айлаас гарч давхисан гэсэн.Тэр цагаас л геологчидийн хоол унд хувцас хунарын хангалт эрс сайжирсан гэнэ билээ. Бас нэг бульдозерчин залуугын эхнэр төрөх болоод өвдөж эхэлхэд эхнэрээ гинжит тракторт суулгаад 40 гаран км явсан хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьцгаана. Ийм мэт яриа эцэс төгсгөлгүй их тул энэ бүгдийг үл өгүүлэн өгүүлэх нь:                                                        Батжаргал хүүхдээрээ,хүүхэдтэй болсон залуухан аав.8-р ангиа төгсөөд геологич болно гээд хайгуулын ангид ажилд орж эхэн үедээ хүн бүгдийн гарын үзүүрт зарагдаж хэтрүүлсэн юмгүй хэлхэд бараг л боол мэт явжээ. Хамгийн эрт босон гал түлж цай чанах,мод түлээ хаглаж бэлдэх,ус зөөх,ах нарын тостой хиртэй хувцсыг угаах ер нь Батжаргалгүй юмгүй дээ. Эцэж цуцаж унатлаа хоёр жил тойрон зарагдаж явж. Гэсэнч тэр огт шантарсангүй,гоморхож тунирахсангүй гүйгээд л байж. Энэ бол үнэндээ геологич болох хүний дөнгөж эхний даваа. Чих зөөлөнтэй өгсөн ажил бүрийг дор дор нь амжуулаад байдаг хүүг архаг гарууд олон жил зовоосонгүй тэгс хийгээд л зөнд нь орхив. Энд жаахан хулчигар ажилд дүй муутай,залхуу хүн тэсч үлдэнэ гэвэл ёстой гонжийн жоо, голионы баас. Энэ хугцаанд Батжаргал хүүд хайгуулын ангид мэдэхгүй, чадахгүй ажил үгүй болов. Дээж угаана, токарь дээр эрэг боолтноос авхуулаад нарийн ширийн бүгдийг зорно, гагнуур хийнэ, тэнд байдаг бүх техникийг эвлэгхээн жолоодно бас заснаа, бүр өрмийн мастераа өвдсөн, шартсан энэ тэр үед нь орлоод өрөмдөөд сурсан байлаа. Хорьхоон настай хоёр хүүгийн аав болчихсон гээд боддоо.                                                                                                            -     Энэ хурдаараа зүтгээд байвал манай Жагаа гучин хүүхэдтэй болноо гэх эсвэл                                 -           Ажлыг гялалзуулдаг бор                                                                                                                             Авгай хүүхэдийг маналзуулдаг бүлтгэр тэр хэн бэ? гээд л түүнийг өхөөрдөн инээдэм болно.Батжаргал гэх биедээ таарсан яргай махтай яг товч шиг бөөрөнхий хар нүдтэй,цаг ямагт инээдтэй марзан юм ярьж явдаг дунд зэргийн нуруутай хөөрхөн барилдана, хүний голыг олоод тэрүүхэн тэндээ цэцэн гэмээр шоглоод орхидог нөхөддөө их тусархуу тийм л хүү.                                                                                                                                                          Говь нутагт эрт дулаан орж өвөл орсон жаахан цас юу ч үгүй хайлаад дууссан үе. Сумын төвөөс 30-д км зайтай хайгуулын анги байрлана. Хоёр өдөр нэг шөнө тасралтгүй ажилсан Батжаргал  сүхээр цохиулсан юм шиг нам унтаж байв. Дэрсхэн хоёр хүү нь аавыгаа сэрээн тоглох гэж янз бүрээр үзээд эцэстээ залхсан маягтай оролдхоо болив.Тэгсэнээ төд удалгүй чихнээс нь зулгаана, амруу нь хуруугаа хийж жавьжнаас нь татна нэг нь бүр аавыгаа харж сууснаа барьж байгаа аягаараа толгой дундуур нь байлгаж орхив. Мань эр хагас аниатай нүдээр хүүгээ харснаа                                                                                                        –         Ёоё л доо аав нь жаахан унтая гэхээс өөр үг хэлсэнгүй эргэж хараад л унтаад өгөв.Орой нар жаргах алдад жаал жуул юм авъя гээд сумын төв орсон эхнэрээ ирэхэд л нэг юм толгой өндийв.Эхнэр нь гал түлэнгээ                                                                                                     –          Олигтой амарч чадсан уу? гэхэд                                                                                                          –            Сайхан унтлаа ,өглөө чамайг явахад л унтсан нам гэв.                                                                            -            Энэ хоёр чамайг мөн их амраасан байхдаа.                                                                                                      -           Мэдэхгүй ээ толгой руу тас гээл явчих юм бүү мэдээ. Би унтаад байв уу манай хоёр аавыгаа цохиод ухаан алдуулчаад байв уу бүү мэд гээд хөхрөв.                                                                                                  -            Тэр яахав ээ Жагаа найз нь жирэмсэн болчихжээ, гээд хэлээ гарган инээмсэглэв.                             -            Пөөх охинтой болж дээ хоёулаа гээд эхнэрээ тэврээд хүзүүг нь үнэрлэв. Эхнэр нь Жагааруу эгцлэн ширтснээ,                                                                                                                    -        Миний найз ганцаараа л зүтгээд байдаг, би ажил хиймээр байнш дээ гэхэд,                                         -   Хөхө тэр яадаг юм,хоёр гар минь хөдлөж байгаа цагт арай ч эхнэр хүүхдүүдээ хоосон хонуулчихгүй байхаа.Миний найз хөөрхөн өөртэйгөө адилхан охин төрүүлээд өгчих.Тэгээд ч хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж үг бий шүү хэмээн үнсэв.Гэтэл гаднаас туранхай өндөр шар хүн орж ирлээ                                                                                                                                     -           За Жагаа амарч чадав уу                                                                                                                        -             Чадлаа Амгаа ахаа та дээшээ суу гэхэд өндөр шар эр                                                                            -            Алив тамхи байна уу гэв.Жагаа орны толгойгоос гялгар уутанд сонинтой хамт чихсэн дүнсэн тамхийг аван хоёул ширээнд тулж суугаад бүдүүн бүдүүн ороож тамхилцгаав.        

-           Ахын дүү ахынхаа тэрэгний моторыг нэг үзээд өгөөч гэхэд Жагаа түүнрүү нэг том харсанаа түс хийтэл инээд алдаад                                                                                                         -             Амгаа ах дүүгээ явуулаад л байгаарай гэв.                                                                                          -       Юу гэсэн үг вэ? Ах нь чамаар тоглосон юм алга.Манайхан чамайг л аргална гээд байна.                                                                                                                                                      - Цаагуур чинь бөөн механикууд байхад миний чаддаг гэж юу байхав дээ.Та Бавуу их багшаас л асуу даа гэхэд                                                                                                                         -           Бавуу завгүй гээд хөдлөх шинж алга хэмээн цай оочлов.                                                                         Хуруу гар,сахал үс,за ер нь л бүх биед нь салерька,тос нэвт шингэсэн Бавуу гэж бүдүүн хар хижээл эр байх. Хүнд механизмыг тэр хаана нь юу болхоо байсаныг арван хуруу шигээ л мэддэг гэлцэнэ. Түүнийг нөхөд нь тийм болхоор л “Их багш” хэмээн шоолох,өргөмжилхийн аль нь эс мэдэгдхээр тэгж дууддаг ажээ. Өндөр шар эр тамхиа хэд сорсоноо                                                                                                                                                         –          Бавуу би хэдэн дизелээ мэдхээс харивраатар тэргийг мэдэхгүй.Цаад Жагаа чинь чөтгөр,цаадхандаа үзүүл гээд байнаа гэв.Жагаа хэсэг бодол болж сууснаа                                                         –          Маргааш эрт задалхуу гэхэд өндөр шар эрийн нүд сэргэж                                                                          -           Тэгье тэгье өглөө ах нь ороод ирье гэсээр гарав.                                                                         Өглөө нам гүм,тэнгэр хадган цэнхэр,бөртийх ч үүлгүй сайхан байлаа.Гурван сарын сүүл гэхэд яг л зуны өглөө шиг өдөр эхлэв.Ийш тийш гүйж явж хэрэг болох хэдэн түлхүүр дорцовоо бөөгнүүлж аваад ажилдаа оров.Гэтэл өнөөх өндөр шар эр ирж их л хөгжилтэй нь аргагүй                                                                                                                                                    -           Ха Ха “поошиг” Нараа,”соёо” Бямбаагаа алахнээ гэв.                                                                         -            Яасан бэ?                                                                                                                                                 -            “соёо” дөрөв,тав хоног согтуу...ясаа хусуулж байна авгайдаа гээд бөгшүүлж инээх,ханиахийн хооронд юм болов.Гэтэл цаанаастэрлэгндээ багтаж ядсан данх шиг том хөхөө цэлцэгнүүлсэн бүдүүн бор хүүхэн хараал тавьсаар ирж                                                                 -    Жагаа юу байнаа гээд л аахилав.                                                                                                                -           Тайван даа яагаад уурлаад явна даа.                                                                                                                -           Цаад новш чинь хэдэн өдөр архидаад.Удахгүй ажилгүй болох байхаа.Сургууль соёл орох болчоод,уул нь өчигдөр явах байсан юм.Энэ хэдэн хүүхдүүд хичээлээсээ хоцороод байдаг гэв.                                                                                                                                                                  -           Аан нээрээ улиралын амралт нь дуусаа юу.Манай ангиас хэдэн хүүхэд явдаг билээ.                           -            Есөн хүүхэд байгааш дээ.Муу хулгайчыг хуульгүй бол нам цохих юмсан.Бямбаадаа  хэлэхгүй надруу есөн шидийн үг хэлээд дайраад байх юм.Ангийн дарга хүртэл сая намайг загнаад би ямар энэ новшид архи өгөөд байгаа биш гээд зогсох янзгүй урсгаж гархад нь Жагаа инээд алдан суусанаа                                                                                                                    -           За за тэр яах вэ Нямаа эгч минь тайвширч үз гэв.                                                                                 -            Эгчийн дүү энэ хүүхдүүдийг хүргээд өгчих тэхүү цаад нэг юм чинь босох шинж алга “үхлээ” гээд хэвтээд байна.Үхвэл таарна гээд халбилзав.                                                                     Батжаргал боолт тайлан хэсэг сууснаа                                                                                                  –       Дүү нь ажилтай л байна.Амгаа ахаа та яваад ирхүү гэхэд өндөр шар эр тамхиа нулимангаа                                                                                                                                                -           Ахынх нь нөгөө нурууны өвчин хөдлөөд татчих гээд байнаа.Тэрнээс юу байхав дээ гэв.                                                                                                                                                                  -Яг үнэнийг хэлхэд дүү нь явмааргүй л байна.Одоо тэгээд явмаагүй байна гээд ч яахав дээ тийм ээ гээд инээмсгэлхэд бүдүүн хүүхэн баярлсан бололтой эргэн алхангаа                                  -           За ашгүй би айлуудад нь хүүхдээ бэлд гээд хэлчихнээ эгчийн дүү манайхаар ороод машиных нь түлхүүрийг аваарай гээд явж одов.Өндөр шар эр түүний араас харж сууснаа –         Чи чадахгүй гэхгүй яасан юм.Хэн ч тэр хүүхдүүдийг хүргэж өгсөн ч яадаг юм, заавал ажилтай хүн гуйж гувшаад                                                                                                                         -           За яахав дээ Амгаа ах минь.Цаадуул чинь хөдлөхгүй байсан болоол над дээр ирээ биз юу байхав цаг болоол хүрээд л ирнэ.Харин та тосоо суллах сав олоод болвол сулалчаад байж байгаарай гэхэд өндөр шар эрийн уур хүрсэн бололтой                                                               -  Ядаргаатай поошиг, согтуу соёо,хоёроос болж миний машин өнөөдөр гарахгүй юм байна л даа хэмээн үгэлсээр хоцоров.Батжаргал гүйсээр гэртээ орж                                                                    -      Хөгшин чинь гялс сумын төв орчихоод ирье,захих юм байна уу гэхэд                                                     -  Юу байхав дээ,өчигдөр хамаг юмаа авсан миний найзад ямар хэрэг гараав                                             -      Аан нэг ажил гараад аа, хэмээн тосны хувцасаа сольж өмсөөд хоёр хүүгээ зэрэгцүүлэн хоёр талдаа тэвэрч

-           Миний хүү аавдаа юу захих вэ гэхэд арайхан хэлд орж амжаагүй бага хүү нь дэмий л ахынхаа амыг харж ганганав.                                                                                                                          -       ишаан авна гэхэд Батжаргал хоёр хүүгээ буулгаад                                                                                    -  Аав нь хоёр хүүдээ “машин “авчирч өгнөө гээд гарахад том хүү нь                                                         -      Аав хаачих гэж байгаа юм гэв.Батжаргал инээмсэглэн                                                                                             -       Аав нь дайнд явлаа гээд гарлаа.Тэрээр хүүгээ “Хаачих нь вэ” гэж асуух бүрт нь ингэж хариулчихаад инээд алдан гардаг байв.Орой ч юм уу өглөө нь ажлаасаа бууж ирээд дайснуудыг яаж буудаж,хэрхэн дийлээд ирснээ хүүдээ үнэмшилтэй нь аргагүй ярьж өгдөг байв.                                                                                                                                             Хайгуулын анги гэж тав,зургаан вагончиктой арваад гэр эгнүүлэн барьсан хэд хэдэн гинжит трактортой түүгээрээ цохилт өрмүүдээ чирж ийш тийш нүүдэл хийж явдаг цомхон газар бас том жижиг нийлсэн дөрөв,таван машинтай.Батжаргал ардаа бүхээгтэй “аавын цээж” хэмээн нэрэлдэг уаз машиныг асаан айл айлын гадаа очиж модон хайрцагтай хувцасыг нь ачин хүүхдүүдийг ээж аавд нь үнсүүлж үдүүлсээр хөдөллөө.Кабинд нь сумын төв орох гэсэн нутгийн хөгшин дайгдаж есөн хүүхэдийг бүхээгтээ суулгаад давхиж гарав.Өглөөхөн цэв цэнхэр тогтуухан байсан  тэнгэр юу юугүй зангаа хувирган хуйсагнаад эхлэв.Хаврын тэнгэрээ гэж ...                                                                                                            Сумын төвд тулгар охин нь өвдөөд хэвтсэн гээд эргэж тойрох ажилтай гэх туранхай хөх өвгөн ийш тийш тэнгэр ажиж явсанаа                                                                                                    -     Хүүхээ энэ тэнгэр нэг л бишээ буцвал яасан юм бэ гэхийг сонссон Батжаргал

-           Харин ээ хэзээ гайгүй болох бол гэвэл ,энэ юу л удаа аж хоёр гурван цаг тавиад л зогсоно биз гэв.

-           Эхлэхээс нь өмнө давхиад оччихвол тэндээ хүлээж байгаад буцдаг юмуу энэ хоёрын хооронд гайгүй байгаа гэв.

-           Ээдээ юу л бол манай нутгийн шуурга богино байсан ч их хорон доо гээд дуугүй болов.

-           Машин аваад шидчихгүй  бол болох байхаа гээд инээмсэглэн урд замаа харан давхих Жагаад буцах шинж байхгүйг харж мэдсэн өвгөн дахин юм ярьсангүй мань хоёрын яриаг чагнасан юмуу гэлтэй гэнэт салхи ширүүслээ.Энэ хооронд тэд очих ёстой газрынхаа бараг талд орчихсон арав гаран километр явсан байв.Салхи улам ширүүсэж машин нь савлаж эхлэв.Машин нь савлахаас наана урдах зам огт харагдахаа болиод ирмэгц Жагаа машинаа эргүүлэн салхи уруудаж зогсмогц хүчтэй шуурга бүхээгийг нь хуу татан шидэв.Ачаан дээр хүүхдүүд уйлан орилолдож Жагаа хаалга онгойлогтолбариулаас нь хэдийгээр атгасан байсан ч шувт татан хаалга савагдав.Хүүхдүүдийг кабиндаа чихэн суулгатал үнэндээ ........өөрөө байсангүй.Хаалгаа хаах гэтэл хүчтэй савагдан хаалга нь гажиж буцаад хаагдахгүй байв.Машиныхаа хаалгыг хааж өөрөө дарж хэсэг зогсов.Нойтон цасаар нүүр нүдгүй шуурч Жагаад тэсэхэд бэрх боллоо.Тэр үед Жагаа зөвхөн л “Хүүхдийн заяа их дээ гайгүй байгаа” гэж бодон зогсов.Сүүлдээ муу хоёр хүүхдийн минь заяа түших байх гэж ч бодож.Буруу харж нэг гараараа машины тэвшнээс барьж нөгөө гараараа тольхоос зуурсан чигтээ зогсоор л түүнд зүсэн зүйлийн юмс бодогдоно.”Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав ,хүний хүүхдүүдийг осгоочих вий “гэх эсвэл өвгөн удахгүй л гэсэн дээ жаахан тэсчих юмсан,салхи яахав зогсдоггүй юм байж уул нь манайхан ву юугүй хүүе хаая гээд давхиад ирмээрсэн хэмээн бодно.Ар нуруунд нь элс цас шигэж тэсэхэд бэрх болмогц өөрийн эрхгүй жаахаан ч гэсэн машиныхаа нөгөө талд  гарч нөмөрт нь зогсох хүсэл төрнө.Холдох л юм бол хаалга нь дэлгэгдчих гээд тас зуурч зогссоор сүүлдээ эвшээлгэн ганц минут дуг хийчихвэл сайхан болох гээд ч байгаа юм шиг санагдахад нь”Хэрэв би унтах л юм бол осгоно”гэсэн бодол орж ирмэгц нойроо сэргээх гэж хоёр тийш харна.Кабин дотор байгаа хүүхдүүд бас хэцүү байгаа бололтой уйлах нь уйлж зарим нэг нь ,бүтэж үхлээ дээрээс дарахаа болиоч гэх нь сонсогдоно.Жагаа зогссоор л тэр шүдээ тас зууна.Жаахан хэдхэн минут тэсвэл бүх зүйл дуусна гэж бодно.Жаахан хугацаа нь дуусахад дахиад жаахан  тэсвэл болно гэж бодно.Жимийж шүдээ тас зуусан ч аманд нь элс шороо чихэн шажигнана ,ар дагз нь  хага ташиж байсхаа сүүлдээ мэдээ алдаж халуу дүүгэж байлаа .Тэвш толь хоёроос зуурсан гараа авах гэтэл нэгэнт бээрч осгож эхэлсэн хоёр гар нь хөдөлсөнгүй гаргүй хүн өөр хэн нэгний гарыг удирдах гэж буй мэт ямарч мэдрэлгүй болж зүгээр л хоёр гараа ээлжлэн харж авахыг хүсэн зогсоно.Өвдсөнгүй айсангүй гэсэн чхоёр хар нүднээс нь  томоо гэгч нулимас унав.Тэр хорьхон настай хүүхдээрээ аав.Тэрхэн мөчид хоёр бяцхан үр нь хайртай хань нь харагдав. Жагаа унтлаа зогсоогоороо унтчихлаа.Эргээд хэзээ ч сэрэхгүй үүрд унтжээ.Ухаангүй салхи юу ч болоогүй мэт догширсоор л........

Тал нутгийн олон замын хар гай гарч араас нь нэхсэн нөхөд нь ердөө гучаадхан метрын зайтай өнгөрчээ.Буцах замдаа тэднийг олж дуу шуу  тавьсаар ирлээ.Ирэхдээ тэд даанч хожимдож ирж.Батжаргал эцэг хүн шиг жинхэнэ аав хүн шиг зогсоогоороо нас нөгцжээ.Тэр зөвхөн хоёр хүүгийн аав байсангүй кабинд байсан есөн хүүхдийн цаашилвал Монголын аав байжээ.Хорвоогын хахир араншингын өөдөөс хүний хүүхдүүдийг өмгөөлж хайраараа хааж нас нөгцсөн аав байлаа.

(Нийт: 2)